Зуны XXXII олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар БНХАУ медалийн тоогоор тэргүүлж байгаа бол Япон улс медалийн чанараар тэргүүлж байгаа юм.
Тэгвэл "Токио-2020" олимпын наадмын гурав дахь өдрийн онцлох зургуудыг толилуулж байна.
Ои хоккейн цэнгэлдэх хүрээлэнд Испани, Аргентины тоглогчид төрийн дууллаа эгшиглүүлж байх үеэр нар жаргаж буй байдал
Эрэгтэйчүүдийн слаломын С-1 хагас шигшээ тэмцээний үеэр Ирландын Лиам Жегу саадаас зайлсхийж байна
Эрэгтэйчүүдийн туялзуур сэлмийн тэмцээний үеэр Францын Энзо Лефорт Японы Тошия Сайтотой өрсөлдөж байна
АНУ-ын Реган Смит эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн хагас шигшээд өрсөлдөн, 57.86 секундийн шинэ дээд амжилт тогтоов
Японы 13 настай Момижи Нишия эмэгтэйчүүдийн гудамжны скейтбордын тэмцээний нээлтийн үеэр
Спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тэмцээний үеэр үзүүлбэрээ үзүүлж буй АНУ-ын тамирчин Шейн Вискус
Словакийн Ян Ванг ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний үеэр
Эх сурвалж: The Guardian, AXIOS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.