СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-27

Коронавирусийн эсрэг вакциныг уламжлалт технологиор үйлдвэрлэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Вакцины хяналтын лабораторийг байгуулж, Коронавирусийн эсрэг вакциныг уламжлалт технологиор үйлдвэрлэнэ

1. Коронавирусын халдварын үед шуурхай хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан ажиллагаа, чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг 2021 оны батлагдсан төсөвт багтаан томилон ажиллуулах,

2. Халдварт өвчинтэй тэмцэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд орлуулах эмийн нөөцийг бэлтгэх, эдгээртэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлж судалгааг эрчимжүүлэх,

3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрийн ажиллагаанд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулинийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх,

4. Коронавирусыг богино хугацаанд илрүүлэх, мутацыг оношлох оношлуурын технологийг Монгол Улсад үйлдвэрлэж, хилийн боомтуудад байршуулан хяналтыг хийх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.