Цар тахлын энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.
Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, мөн ковидын тасагт ажиллаж байгаа долдугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Адъяасүрэн, Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.