Токио хотын цагаар 09:00-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо.
Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хёор залуу буудагч маань нэгдүгээр серид 199( 92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193( 95+98), гуравдугаар серид 186 ( 90+96) оноо авч , нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.
Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.