Сүүлийн үед залуус маань эрүүл амьдралын хэв маяг, их хотын урсгалд хөл нийлүүлэн алхах болсон цаг үед орон сууц, хотхоноосоо гарахгүйгээр спортоор хичээллэх, усан санд сэлэх сонирхолтой болсон. Бассейнд сэлэх үед хүний бие чийрэгждэг, агшилт тэлэлт явагддаг тул судасны бэлтгэл болдог.
Мөн артерийн даралт хэвийн болж, нуруу ба гэдэсний булчингууд бэхэждэг нь суугаа голдуу ажил хийдэг орчин үеийн амьдралын хэв маягтай хүмүүст нэн тустай. Биеийн дулаан ба усны температур хоорондын ялгаа нь бодисын солилцоог 50-75 хувиар өсгөдөг. Усанд тогтмол хичээллэснээр, хүний бие уян хатан, тэсвэр тэвчээртэй, амьсгал тайван, ухаан сэтгэлгээ цэгцтэй, бие галбир өв тэгш сайхан болдог байна.
Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотын хамгийн тухтай, цэвэрхэн усан бассейнтай ОРОН СУУЦНУУДЫГ онцлон та бүхэндээ хүргэж байна.
1. ZAISAN LUXURY VILLAGE-GRAND CLUB
2012 онд ашиглалтанд орсон ХУД-н 11-р хороо, зайсанд байрладаг Zaisan Luxury Village хотхон нь УБ хотын анхны усан бассентай орон сууцнуудын нэг юм. Усан бассейн, фитнесс нь хотхон дотроо байрладаг Гранд клубт байрладаг.
Бассейны хэмжээ: 20м х 3м, гүн 1.6м
2. RIVER GARDEN
Монголын No.1 ногоон хотхон гэсэн уриатайгаар гарч ирсэн River Garden хотхон нь 2021 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд орсноор 15,000 гаруй айлын бүрэн хэмжээний хороолол болсон. Хүний амьдралын хамгийн ая тухтай амьдрах шинэлэг бүхнийг цогцлоосон Ривер Гарден хотхон нь хөл бөмбөг, сагсны талбай, дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэнтэйгээс гадна хотхон дотроо Ривер клуб байдаг. Ривер клубт фитнесс, бассейн, йог, спиннинг, жүүс баар, тусгай хичээлүүд, хүүхдийн хичээлүүд гэсэн үндсэн 6 сургалт явагддагаас усан бассейн нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаараа онцлог.
Бассейны хэмжээ: урт 25м х өргөн 8м. Гүн 1.3-1.6м. 2 замтай.
3. SHANGRI-LA RESIDENCES
Шангри-Ла Төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм. Спорт Клуб нь Шангри-Ла Төвийнхөө 3-5 давхарт байрлах бөгөөд бялдаржуулах төв, спиннинг студи, йогийн өрөө, жүүс баар, усан бассейн, уурын саун, жакузитай.
Бассейны хэмжээ: урт 25м х өргөн 20м. Гүн 1.8м. 5 замтай.
4. 220K RESIDENCE
Орчин үеийн амьдралын хэв маягт тохируулан их хотын иргэний xүсч болоx бүxий л хэрэгцээ шаардлагыг Англи стандартаар хангуулсан хэмээн сурталчилгаагаа хийж байсан 220К Резиденсе хотхон нь хотын төвд байрлаж байгаа нь давуу талтай.
Бассейны хэмжээ: урт 18м, Гүн 1.8м. 3 замтай. Мөн хүүхдэд зориулсан жижиг бассейнтай.
5. VISTA RESIDENCE – VISTA CLUB
ХУД-н 11-р хороо, зайсанд байрлах Белла виста хотхон нь нийт 222 таунхаус, орон сууц, дүплекс орон сууц, пентхаусыг багтаасан өндөр зэрэглэлийн орон сууцны хотхон юм. Vista Residence хотхоны Виста клуб нь 2010 онд фитнесс, бассейн, наран шарлагын талбай, халуун хүйтэн жакуззи, хуурай саун, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ зэрэг цогц үйлчилгээтэй.
Бассейн: урт 25м x өргөн 6м, гүн 1.6м, 3 замтай.
6. WHITE HILL RESIDENCE ХОТХОН
Солонгос архитектурын өвөрмөц шийдэл бүхий минималист, эргономик хэв маягийг шингээсэн нумарсан эктерьер дизайнтай өндөр зэрэглэлийн нийт 124 айлын орон сууцны цогцолбор хотхон юм. Дотроо усан бассейн, фитнес, супермаркет, авто угаалга, цэцэрлэг, ресторан, кофе шоп, аяллын дэлгүүр, 330 автомашины зогсоол, 24 цагийн харуул хамгаалалт, камержуулалт, эмийн сантай.
Ууланд алхах, усанд сэллэх, хүүхдүүдтэйгээ цагийг зөв өнгөрүүлэх боломжтой их хотын дуу чимээнээс хол, байгальд ойрхон ВАЙТ ХИЛЛ резиденсе хотхон нь эрүүл, амар амгалан амьдралын хэв маягийг сонирхож байгаа хэн бүхэнд тохиромжтой.
Бассейн: урт 25м x өргөн 14м, гүн 4.5-4.7м, 4 замтай.
7. GRAND MARSHAL LUXURY VILLAS ХОТХОН
Сэлбийн үзэсгэлэнт байгальд сүндэрлэх “Grand Marshal Luxury Villas” хотхон нь орчин үеийн интерьер, экстерьерийн төгс шийдэлтэй. Тансаг зэрэглэлийн цогцолбор хотхонд спорт заал, бассейн, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, үйлчилгээний төвүүд, сагсан бөмбөгийн гурав, хөлбөмбөгийн нэг талбайг хийхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.
“Grand Marshal Luxury Villas” хотхон нь 111 айлын таун хаус, твин хаус, сингл хаус болон 388 айлын мульти хаус, пент хаус ангиллын орон сууц бүхий 499 айлын дөрвөн улирлын цогцолбор хотхон юм.
Хотхон Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилалтай байна.
8. BLUE SKY TOWER – BLISS FITNESS CLUB
Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Bluesky” буюу “Хөх тэнгэр” цамхаг 2011 онд ашиглалтад орсон бөгөөд одоо тус барилгад таван одтой зочид буудал, оффис, цөөн тооны пентхаусаас гадна худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна. Зочид буудал нь дотроо усан сан болон веллнесс төвтэй, өрөөнүүд нь Европ хэв маягийг орчин үеийн интерьер дизайнтай хослуулж өгсөн байдаг.
Бассейн: урт 20м x өргөн 6м, гүн 1.8м, 3 замтай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.