"Токио-2020" олимпын наадам болж буй Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш буюу 7 дугаар сарын 27-ны өдөр орон нутгийн цагаар 15:00 цагт "Непартак" далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна.
Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байгаа аж. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд Монгол Улсын тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.
Түүнчлэн байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байгаа гэнэ.
Эх сурвалж: МҮОХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.