Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг чөлөөлөх ажлыг 2021 оны 7 дугаар сарын 23-24-нд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, хорооны Ажлын албаныхан халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэжээ.
Тэгвэл уг чөлөөлсөн талбайд "Борхойн зам" ХХК авто замын шинэчлэл хийх аж. Тухайлбал, авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр өргөнтэй болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.