Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,249 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 504 нь Улаанбаатар хотод, харин 745 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны найман иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 782 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,014 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,657 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,702
Хүндэвтэр - 2,842
Хүнд - 947
Нэн хүнд - 166 хүн байна.