СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-07-25

Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганц оноо дутлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв.

Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

Долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.