СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын төрийн телевиз Украйны тамирчдын оронд зар сурталчилгаа үзүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын төрийн мэдлийн "Первый канал" телевиз "Токио-2020" олимпын наадмын нээлтийн арга хэмжээг дамжуулж байх үеэрээ Украйны баг, тамирчдын оронд зар сурталчилгаа гаргасан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцох олон улсын баг, тамирчдын жагсаалын үеэр "Первый канал" суваг нь Угандагийн тамирчид гарч ирэхээс өмнөхөн шууд дамжуулалтаа таслан, зар сурталчилгаа явуулсан бөгөөд Уругвайн баг, тамирчдын жагсаалын үеэр буцаад дүрсээ өгөн, нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн аж.

"Первый канал"-ын төлөөлөгч "Тамирчдын парад хоёр цаг орчим үргэлжилдэг бөгөөд бид реклам, зар сурталчилгааны гэрээний үүргээ биелүүлэхийн тулд шууд дамжуулалтыг хэд хэдэн удаа тасалсан" хэмээн "РБК" агентлагт хэлжээ.

Үүнээс өмнө Олон улсын олимпын хорооноос Крымыг Украйнаас тусад нь дүрсэлж харуулсан газрын зургийг нийтэлж, олон нийтийн эсэргүүцлийг төрүүлээд байсан бөгөөд удалгүй энэ алдаагаа залруулсан юм. Москвагийн зүгээс 2014 онд Крымыг цэргийн хүчээр эзлэн, өөртөө нэгтгэсэн билээ.

юм. Оросын зүгээс энэ долоо хоногт Украйны эсрэг улс хоорондын нэхэмжлэлийг Европын хүний ​​эрхийн шүүхэд хүргүүлсэн байна.

Эх сурвалж:  The Moscow Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.