СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-24

БЗД: Цар тахлын хүнд үед төсвийн сахилга бат, оновчтой төлөвлөлтийг бий болгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Ирэх онд төсвийн үр өгөөж иргэд аж ахуйн нэгжүүдэд хэр байх, төсөвт хийгдэх шинэчлэлүүд нь иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг харсан байх, үр ашиггүй зардал гаргалгүй, нарийн хянаж төсвийн төсөөллөө гаргах зорилгоор Баянзүрх дүүргийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга болон алба хаагчид уулзаж, санал бодлоо солилцжээ.

байна.

Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газарт хог ачилт, тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, , парк шинэчлэлийг хийх, иргэдийн хандлагыг өөрчлөх ажлуудыг зөв зохистой, бодитой хийх тал дээр зөвлөсөн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулжээ.

Харин дүүргийн Соёлын төв нь захын хороодын хүүхэд залууст чиглэсэн төслүүдийг боловсруулж, ААН байгууллагуудад танилцуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах тал дээр ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Энэ үеэр цар тахлын үед, мөн нөхцөл байдлыг давж гарсны дараа ч иргэдийн сэтгэл зүйд чиглэсэн соёлыг түгээх шинэ санал, санаачлагуудыг тусгаж өгснөөр дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд илэрхийлсэн аж.

Мөн түүнчлэн Дүүрэг хөгжлийн төвд  байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь хүүхдийн төлөө зөвлөл байгуулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал дээр анхаарч, хүүхдэд чиглэсэн тодорхой ажлууд дээр төсвөө тусгахыг дүүргийн удирдлагууд зөвлөсөн юм.

Ийнхүү Баянзүрх дүүргийн удирдлага, алба хаагчид цар тахлын хүнд үед төсвийн сахилга бат, оновчтой төсөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Шинэ санаачилга, зөв шийдлийг олж ажиллахад иргэд та бидний оролцоо мөн чухал юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.