Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,442 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, харин 905 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 767 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,556 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,137 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,232
Хүндэвтэр - 2,776
Хүнд - 931
Нэн хүнд - 198 хүн байна.