СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-23

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзжээ.

бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхтэй ажилласан юм.

Түүний удирлага, манлайлал дор НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олон 2020 оноос хойш КОВИД-19 халдварын цар тахлаас сэргийлэх, хянах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Тэдгээрийн нэг нь “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл” бөгөөд дээрх төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж, төслийн хүрээнд

Ноён Алекс Хайкенс манай улсад ажиллах хугацаандаа бага насны хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласаныг өндрөөр үнэлж, байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.