Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,243 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, харин 724 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 761 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,732 нь эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 146,977 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 5,961
Хүндэвтэр - 2,825
Хүнд - 944
Нэн хүнд - 214 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.