Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайд 4.1 магнитудын газар хөдлөлт болжээ.
Мөн энэ өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайд 5.2 магнитудын газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, уртраг 106.92 байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.