СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-07-20

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, зохион байгуулах хугацааг товлож зарлалаа. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар боллоо. Энэ онд ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм. 

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган сурагч бүртгүүлсэн байсан. Хэрэв . Тэдний олонх нь хөдөөнөөс аймгийн төв рүү орж, шалгалтаа өгөх ёстой. Мөн тухайн үед 2400 орчим хүүхэд өвдсөн байв. ЭЕШ-аар ажиллах багш нар вакцинд бүрэн хамрагдаагүй байсан тул багш нарыг эрсдэлд оруулахыг хүсээгүй.

Эрдэмтэд хэрэв шалгалтыг хойшлуулаагүй бол  40 мянган хүүхдээс 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан.

Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй" гэлээ.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл: 

13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
25,082 нь 18 настнууд
1,675 нь 15-17 насныхан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.