СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд үерийн гамшигт нэрвэгдэж, онц байдал зарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Шинэ Зеландын баруун эргийн хэсэг үерийн гамшигт нэрвэгдэж, орон нутаг даяар онц байдал зарлан, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус улсад сүүлийн хоёр сарын хугацаанд их хэмжээний аадар бороо орж, Кантербери, Веллингтон хотуудад онц байдал тогтоосон байсан юм. Тэгвэл энэ удаа баруун эргийнх нь зарим хэсэгт аж.

Хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулсалт үүсэж, гол мөрөн хальсан учир эрх баригчид хоёр мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. юм. Одоогоор Уэстпорт хотын мянга орчим оршин суугч гэртээ буцах боломжгүй хэвээр байгаа аж.

Үерийн ус одоо татарч байгаа хэдий ч бүс нутгийн бохирдлыг цэвэрлэж, хохирлыг засахад хэсэг хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ Зеландын Баруун эргийн дүүргийн Эрүүл мэндийн зөвлөлөөс "Ихэнх барилга, байшинг бүрэн сэргээн засварлахад хэдэн сар шаардагдана" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.