Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон билээ.
Уг судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2,688 га талбайн шавжийг устгаад байгаа аж. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1,938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгасан байна.
Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт "Сайхан ойн төлөө" ХХК шалгарсан бөгөөд ойн хөнөөлт шавжийг устгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.