СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгосын залуучуудыг гадаадын соёлыг нэвтрүүлэхгүй байхыг анхааруулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНАСАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын залуу үеийнхнийг БНСУ-ын үг хэллэгийг ашиглахгүй байхыг анхааруулж, төрөлх хэлээрээ зөв ярихыг уриалжээ.

Энэ нь иргэдээ гадаадын ямар нэгэн нөлөөнд автуулахгүй байхыг зорьж буй өргөн цар хүрээтэй шинэ хуулийн нэг хэсэг юм. аж.

Умардын эрх баригчид Пхеньян аялгад суурилсан солонгос хэл нь хамгийн шилдэг хувилбар бөгөөд залуучууд үүнийг зөв ашиглах ёстой гэж онцолж байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын поп соёлыг дагаж мөрдөх аюулаас сэрэмжлүүлжээ.

Аливаа гадаадын улс орны нөлөө нь Умард Солонгосын коммунист дэглэм болон удирдагч Ким Жон Уны эрх мэдэлд заналхийлэл болно гэж тус улсын эрх баригчид итгэдэг.

Гэсэн хэдий ч Умардын залуучуудын дунд гадны соёл, уран бүтээлүүд нь өргөн тархсаар байна. Эрсдэлийг үл харгалзан, хориотой кино, цувралуудыг авчрах маш нарийн хууль бус наймааны сүлжээнүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.