СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кенид шатахууны ачааны машин дэлбэрч, 13 хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Кени улсын баруун хэсгийн Кисуму-Бусиа хотын хурдны зам дээр явж байсан шатахууны нөөцлүүр савтай ачааны машин хөмөрч, шатан, 13 орчим хүн амиа алдсан байна.

Ослын дараахан эргэн тойронд нь байсан хүмүүс хөмөрч унасан нөөцлүүр савнаас шатахууныг нь гадагшлуулан зөөхөөр яаран ажилласан боловч газарт асгарсан түлшний улмаас гэнэт гал гарч, олон хүн түлэгдсэн байна.

Мөрдөн байцаагчид одоо хэргийн газрыг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд нас барсан хүний тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Маланга хотын ойролцоо гарсан энэхүү ослын газарт гал сөнөөгчид хоёр цагийн дараа очсон бөгөөд галыг бүрэн унтраасан байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр шатахууны ачааны машин нь эсрэг чиглэлд явж байсан сүү ачсан ачааны машинтай мөргөлдсөн гэнэ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.