ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1295 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 646 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 726 боллоо.
Өнгөрөгч хоногт 3,929 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 125,882 болж байна.
Өнөөдрийн байдлаар биеийн байдалыг үнэлбэл,
Хөнгөн 6,223
Хүндэвтэр 3,030
Хүнд 1,002
Хүнд 207 хүн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.