СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-16

Цагаан хад суурьшлын бүсэд маргаашаас эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад "Транспэрэнси интэрнэшнэйл" байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр хоёр жилийн хугацаанд 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна.

.

Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүлээд байна. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх ажлыг эрчимжүүлж байна. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч байгаа. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсныг танилцуулсан. Дархлаажуулалтад хамраагдаагүй 5-11 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсны үр дүн гэж ЭМЯ-наас үзэж байгаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна" гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.