Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 25 мянга гаруй дотоодын аялагч, амрагч нэвтэрч, 8,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.
Тэгвэл орон нутгийн албаныхан эдгээр аялагч, амрагчдын үлдээсэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн, ачсан байна. Түүнчлэн ялагч, амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа аж.
Мөн ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаагаас үүдэн тус аймагт үер усны эрсдэлтэй байгааг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас сануулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна. 30 тонн хогийг байгальд хаялгүй хогийн цэг дээр хаясан байна. Браво.