АНУ болон ХБНГУ-ын удирдагчид ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хамтдаа бат зогсох болно гэж Ерөнхийлөгч Жо Байден Германы канцлер Ангела Меркелийг Вашингтонд хүлээн авах үеэрээ мэдэгджээ.
Байден мөн Орос-Германы хоорондох "Хойд урсгал 2" байгалийн хий дамжуулах хоолойн талаар санаа зовниж байгаагаа хатагтай Меркельд илэрхийлсэн байна. 11 тэрбум ам.долларын өртөгтэй тус хоолойг ОХУ Украйн болон бусад хөрш орнуудын эсрэг хөшүүрэг болгон ашиглана гэж Цагаан ордны зүгээс үзэж байгаа бөгөөд хоёр улс энэхүү сэдэв дээр санал нийлэхгүй байгаа гэдгийг Ерөнхийлөгч Байден хүлээн зөвшөөрсөн юм.
Гэвч Москвагийн удирдлагууд эрчим хүчийг зэвсэг болгон ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгийг Жо Байден болон Ангела Меркель нар онцолжээ. Тэд мөн БНХАУ-ын ардчиллын эсрэг үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Хоёр удирдагчийн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден "Бид НАТО-гийн зүүн жигүүрийн холбоотнуудаа ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хамгаалахын тулд хамтдаа зогсож байгаа бөгөөд цаашид ч бат зогсох болно" гэж мэдээлжээ. Тэрээр мөн канцлер Ангела Меркельд хандан "Би таныг дээд хэмжээний уулзалтууд дээр санах болно" хэмээн хэлсэн байна.
АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан Ангела Меркель удахгүй үүрэгт ажлаа орхих юм. 2005 онд канцлер болсон хатагтай Меркель ирэх есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Oros yaj turimgiisen bolood zugeer Siberia baylagt shunaad lter
Эрхшээлдээ байлгасан оросыг өмөөрдөг, урд хөршөө муулдаг манай мөн чанар. Илжиг модон хударгандаа гэж үнэн үг юм даа. Бүх улсад адил хүндэтгэлтэй хандая. Бүх улсыг эх дэлхий бий болгожээ. Бид бол тэдний л нэг. Бид өөрсдөө л аятайхан, хүн гэдэг өндөр нэрэндээ хүрч амьдахыг хичээе. Тэгээд л боллоо.