Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Жефф Безосын пуужингийн компани болох "Blue Origin"-ий анхны сансрын нислэг энэ сарын 20-ны өдөр болох билээ. Тэгвэл энэхүү нислэгийн зорчигчдын нэгээр 18 настай Оливер Дэймен сонгогдсон бөгөөд ингэснээр тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн болох юм.
Өмнө нь Жефф Безостой хамт сансарт нисэх зорчигчийг тодорхойлох дуудлага худалдааны үр дүнд нэрээ нууцалсан нэгэн хүн 28 сая ам.доллар амлан, ялагч болоод байсан билээ. Гэвч тус зорчигч нь "Цагийн хуваарийн зөрчлийн улмаас" нислэгт оролцох боломжгүй болсон гэж "Blue Origin" компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Ингээд түүний оронд "Сомерсет Капитал Партнерс" компанийн Гүйцэтгэх захирал Жоес Дэймен сонгогдсон аж. Ноён Дэймен "Blue Origin"-ий хоёр дахь сансрын нислэгт зорчих эрхтэй байсан хэдий ч дуудлага худалдааны ялагч зорчиж чадахгүй болсноор эхний нислэгт суудалтай болжээ. Гэвч тэрээр энэхүү суудлаа өөрийн хүү Оливерт шилжүүлэхээр шийдсэн байна.
"New Shepard" пуужингийн дөрвөн зорчигчийн дунд мөн 82 настай Уалли Фанк багтаж байгаа бөгөөд тэрээр сансарт ниссэн хамгийн өндөр настай хүн болох юм. Үлдсэн хоёр зорчигч нь мэдээж Ноён Безос болон түүний дүү Марк Безос нар билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.