СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Герман, Бельгид үер бууж, 70 хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ХБНГУ болон Бельги улсад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй их хэмжээний хур тунадас орсны улмаас гол мөрөн халин, дор хаяж 70 хүн нас баржээ.

Амиа алдсан хохирогчдын ихэнх нь Герман улсын иргэн бол Бельгид дор хаяж 11 хүн нас барсан бөгөөд хэдэн арван хүн сураггүй алга болоод байгаа юм.

Германы цагдаа нар нисдэг тэргүүдийг дайчлан аврах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн газар нутагт хэдэн зуун цэрэг ажиллан, усанд боогдсон иргэдэд туслалцаа үзүүлж байгаа аж.  Германы Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфалия мужууд хамгийн их хохирол амссан бөгөөд цаашлаад Нидерланд улс ч мөн үерт нэрвэгдсэн байна.

Тэрээр "Манай Засгийн газар бүх хүчээ дайчлан, иргэдийнхээ амь насыг авран, аюулыг бууруулж, та бүхнийг сэтгэлийн зовлонгоос ангижруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэж болно" хэмээн мэдэгджээ.

Тус улс болон ойролцоох бүс нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд юм.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.