Долдугаар сарын 12-нд Дэлхийн Вакцины Дархлаажуулалтын Холбоо мэдэгдэл гарган, БНХАУ-ын "Синофарм", "Синовак" вакцин үйлдвэрлэгч компаниуд "COVAX" хөтөлбөртэй вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан болохыг зарлажээ.
Гэрээний дагуу хоёр компани 7-р сараас эхлэн "COVAX" хөтөлбөрт вакцин нийлүүлж, хөгжиж буй орнууд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зориулах бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад тулгамдаад буй вакцины хангамж хүрэлцээ муутай асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэн, вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй хуваарилах зорилгыг биелүүлэх гэнэ.
"Синофарм" компани энэ оны 7-р сараас ирэх оны эхний хагас жилд багтаан нийт 170 сая тун вакциныг нийлүүлэх ба мөн "Синовак" компанийн нийлүүлэх вакцины нийт хэмжээ нь 380 сая ширхэг тунд хүрэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай улс нэмж бүү ав .тариулах хүн байхгүй айл болгоно гомдож байгаа.