Куб улсад Засгийн газрын эсрэг жагсаал гарсны дараа зуу гаруй хүн баривчлагдсан болон сураггүй алга болсон тухай эх сурвалж мэдээлжээ. Долоо хоногийн эхэнд Кубын Дотоод хэргийн яамнаас жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний улмаас нэг хүн нас барсан тухай мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон уг жагсаалыг ойрын хэдэн арван жил коммунист дэглэмтэй арлын улсад тохиогоогүй өргөн хүрээг хамарсан жагсаал болсон гэж хэвлэлүүд онцолсон. Жагсаал тайван замаар үргэлжилсэн гэж эрх баригчид мэдээлсэн боловч сэтгүүлч сурвалжлагчид олон тооны хүнийг хүчээр баривчлан саатуулж, хар өнгийн машинд суулгасан тухай гэрчилжээ.
Жагсагчид хүнс эм бэлдмэлийн дутмаг байдал, Ковид-ын эсрэг арга хэмжээ, эдийн засгийн хямрал, коммунист дэглэмийн эсрэг жагссан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.