БНХАУ-ын Сужоу хотод Сижи Кайюань зочид буудал нурж, 20 орчим иргэн амиа алдсан тухай мэдээлжээ. Зочид буудлын барилга нурсны дараа аврах ажиллагааг 36 цагийн турш явуулсан байна. Аврагчид нурангид дарагдсан 23 хүнийг гаргасан ба тэдгээрийн зургаа нь амьд, үлдсэн нь нас баржээ.
Ослын анхан шатны мөрдлөгийн явцад зочид буудлын эзэн барилгын бүтцийг өөрчилснөөс нурсан байж болзошгүй байна. Уг барилга нь ойрын жилүүдэд хэд хэдэн удаа засвар хийжээ.
Хотын оршин суугчийн ярьснаар уг зочид буудлын гурван давхрыг л ашиглах боломжтой байсан ба эзэд дахин давхар нэмсэн байна. Осол даваа гарагийн өдөр 15:33 минутын үед болжээ. Ослын газарт 600 гаруй аврагч ажилласан байна.
Эхний удаад зочид буудлын 54 өрөөнд 18 хүн байрласан гэж мэдээлж байсан боловч бүртгэлгүй таван хүнийг нэмж олжээ.
Өнгөрсөн жил Фужиан мужид зочид буудлын барилга нурж, 29 хүн амиа алдаж байсан ослыг барилгын буруу зохион байгуулалтаас болсон гэдгийг холбогдох хүмүүс тогтоожээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.