Пакистан улсад автобус осолдож, багадаа 13 хүн нас барсан байна. Амь насаа алдсан хохирогчдын дунд БНХАУ-ын есөн иргэн байсан ба тэд бүгд инеженрүүд байжээ.
Пакистаны уулархаг бүсэд автобусыг санаатайгаар дэлбэлсэн гэж Хятадын Засгийн газар буруутгаж байна. Харин Пакистаны эрх баригчид осол техникийн гэмтлээс үүдэлтэй хэмээн тайлбарлажээ.
Автобус Кохистан муж дахь усан цахилгаан станц руу 30 гаруй хүнийг тээвэрлэж байжээ. Уг ослоор хоёр цэрэг амь эрсэдсэн ба бусад зорчигчид хүндээр шархдаж, аврагчид нисэх онгоцоор гэмтэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Дасу усан цахилгаан станцын төслийг Хятад-Пакистан улсуудын эдийн засгийн корридорын хүрээнд 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа юм. Төслийн хүрээнд автозам, төмөр зам болон дамжуулах хоолойг Хятад-Пакистаны хооронд бүтээн байгуулж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан Пакистаны Засгийн газарт хандан уг осолд хариуцлага хүлээж, буруутай этгээдүүдийг шийтгэж, Хятадын иргэдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалах шаардлага тавьжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хужаа үхэх гээд баярлаад бдаг гаруудыг бурхан өшөөг,амнаас нь гарч бгаа бүхэн өөрт нь бүү ирээсэй гэж залбирая