БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр улсын хэмжээнд КОВИД-19-ийн халдварын 1378 шинэ тохиолдол 2021.07.10-нд бүртгэгдэж энэ жилийн анхны, коронавиусын халдвар гарснаас хойш гурав дах удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-нд 1240 тохиолдол бүртгэгдэж байжээ. Сүүлийн үед халдварын тоо ийнхүү нэмэгдэж буйг Дельта хувилбарын вирусийн халдвар эрчимжиж, дөрөв дэх давалгаа эхэлж байна гэж хорио цээрийн байгууллагууд үзэж яаралтай арга хэмжээг авч байна.
Тус улсын Засгийн газар долдугаар сарын 12-ны даваа гаригаас эхлэн 14 хоногийн хугацаанд зай барих дэглэмийг хэрэгжүүлж, хорио цээрийн түвшний дөрөвдүгээр зэрэглэлд шилжлээ. Энэ дагуу олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан зохион байгуулах, 18 цагаас хойш хоёроос олон хүн уулзахыг хоригложээ. БНСУ нь 50 сая хүн амтай бөгөөд одоогоор 11,6% нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.