ЭМЯ-аас иргэдийн амралт зугаалга, аялалтай холбоотой зөвлөмж өглөө. Уг зөвлөмжид иргэн та коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан ч гараа угаах, амны хаалт зүүх, зай барих, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалтыг тогтмол хийх, хүн ам ихээр цугласан газраар явахгүй байх зэрэг энгийн аргыг үргэлжлүүлэн баримтлахыг тусгажээ. Уг арга хэмжээ нь халдварын тархалтыг бууруулах, цаашид вирүсийн хувьсаж өөрчлөгдсөн хувилбар гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Баяр наадмын дараа халдварын шинэ давлагаа үүсэхээс сэрэмжлэхийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүрэн тун чинь яг ямар зорилготой юм хамгаалж чадахгүй л юм бол зүгээр л ус юм уу хайшааен олигтойхон вакцинаа аваач ээ гудраачид минь ард түмэн туршилт юм уу