СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-14

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд нөхцөл байдал хүнд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.

Төв аймаг нийт 95 мянган хүн амтай. Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ томоохон аймгийн тоонд тооцогддог. Аймгийн хэмжээнд нийт 1333 Ковидын ор дэлгэн ажиллаж байна. . Тус аймагт өнөөдрийн байдлаар 3400 тохиолдол батлагдсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 336 хүн, гэрээр эмчлэгдэж байгаа 142 хүн, нэн хүнд 4 хүн, 111 хүн хүндэвтэр, хөнгөн 354 жирэмсэн эх 72, хүүхэд 74, эмнэлгээс эдгэрч гарсан 51 иргэн байна.


26 сумаас ирсэн хөнгөн ангиллын хүмүүсийг сум орон нутагт нь эмчилж Ковид-ын орон дээр хүлээн авч байна. Харин хүнд нэн хүнд хүмүүсийг Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгтээ хүлээн авч байгааг Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлж байлаа. . Төв аймагт дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1-р тунд 93%, 2-р тун 80% хүн хамрагдаад байна. Пфайзер вакцинд 12-17 насны 3991 хүүхэд, жирэмсэн болон 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 2647 иргэнийг вакцинд хамруулжээ.

Төв аймгийн эрүүл мэндийн газрын нэн шаардлагатай байгаа рентген аппарат болон компьютер томографыг энэ онд багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Мөн Дэмжих төв байгуулахад Эрүүл мэндийн сайд дэмжиж энэ намарт багтаан шийдэж өгнө хэмээн үгэндээ онцлон тэмдэглэв.


Улаан бүсэд нөхцөл байдал хүнд байв. Тус эмнэлэгт нэн хүнд 4 хүн байсан юм. Аймгийн хэмжээнд нийт 138 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Улаан бүсэд Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван 5 багийн 18 хүнийг ахлан ажиллаж байлаа. Н.Энхтайван даргын хувьд улаан бүсэд ажиллаж байхдаа өөрөө халдвар авсан ч тэрээр өргөсөн тангарагтаа үнэнчээр улаан бүсэд ажиллаж байна. Түүнийг ажлын хамт олон нь зохион байгуулалт сайтай, маш сайн удирдлага хэмээн онцолж байлаа. Ийнхүү Эрүүл мэндийн сайд С.Энхболд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн улаан бүсэд ажиллаж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон эмч эмнэлгийн ажилчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.197

Энхтайван эмчдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийнхэн төлөө сэтгнл зүрхээ зориулан хичээж бабгаад баярлалаа.АНЭийн хамт олонд эрүүл энх ажлын амжилт хүсье.Та нар минь энэ уагийн баатрууд шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.