СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-13

Үерт урссан “Ландкруйзер 80” автомашиныг татаж гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 жилийн өмнө

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Хунгийн булаг” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдрийн шөнө 23:45 цагийн орчим усархаг аадар бороо орсны улмаас уруйн үерт  автомашин урссан тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 00:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Баянхонгор аймгаас тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан зургаан зорчигчтой “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж онхолдсон байсныг татаж гаргажээ. Жолооч болон зургаан зорчигч нь эсэн мэнд автомашинаасаа гарсан байсан гэдгийг мэдээлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

D Nawch
1 жилийн өмнө
202.9.41.40

цаг агаар харж байгаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.