Сельфи зургаа авахуулж байсан 16 хүн аянганд цохиулж амь насаа алдсан явдал өнгөрсөн ням гарагт Энэтхэг улсын Жайпур хотод болжээ. Аянга ниргэх үед олон арван иргэн гэмтэж бэртсэн байна.
Хохирогчид аянга цохих үед 12 дугаар зууны Амер Фортын цаган цамхгийн оройд зургаа авахуулж байжээ. Уг ослоос гадна ойрын өдрүүдэд Энэтхэгийн Уттар Прадеш, Мадьяа Прадеш мужуудад олон арван хүн аянганд ниргүүлж амиа алдсан байна. Албан мэдээллээр тус улсад жил бүр 2,000 гаруй хүн аянганд цохиулж амь насаа алддаг ажээ.
Тус улсад 6-9 дүгээр саруудад борооны улирал үргэлжилдэг. 1960-аад оноос хойш аянганд цохиулж амь насаа алдах тохиолдол хоёр дахин нэмэгдсэн байна. Хэрэв аянга ниргэвэл та байшин юмуу машиндаа орж нуугдах, хэрэв хорогдох газаргүй бол гараа өвдөг дээрээ авч толгойгоо нуух хэрэгтэй бөгөөд өндөр модноос аль болох хол байхыг сэрэмжлүүлдэг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.