СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иракт коронавирустэй өвчтөнүүдийг тусгаарлаж байсан эмнэлэг шатжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Иракийн өмнөд хот Насирияагийн Аль Хуссейн эмнэлэгт коронавирусийн халдвар авсан иргэдийг тусгаарлаж байсан хэсэгт гал гарчээ. Уг галын улмаас 40 гаруй өвчтөн амь насаа алдсан байна. 

Галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд анхан шатны таамгаар хүчилтөрөгч хадгалж байсан сав дэлбэрсэн байж болзошгүй. Аврагчид шатсан эмнэлэгт амьд хүн үлдсэн байж магадгүй хэмээн хайгуулаа үргэлжлүүлсээр байна. 

Эрүүл мэндийн ажилтны хэлснээр юм. Галын дараа эмнэлгийн гадна эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсаалд оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудыг огцрохыг шаарджээ. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Иракийн нийслэл Багдад хотод хүчилтөрөгч хадгалах сав дэлбэрч, эмнэлэгт байсан 82 хүн амиа алдсан. Үүний дараа Эрүүл мэндийн сайд Хассан аль Тамими огцорсон. 

Иракт коронавируст цар тахал хэдийнээ авлигад идэгдэж, дампуурсан байсан эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь сүйрүүлж байна. Тус улсад халдварын 1,4 сая тохиолдол бүртгэгдэж, 17,000 гаруй иргэн нас баржээ. 40 сая хүн амын ердөө нэг сая нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. 

Эх сурвалж: ВВС 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.