Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын улмаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн иргэдийг баяр наадмын өдрүүдэд ес хоног амраах шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд олон нийт хөдөө орон нутгууд руу явж, амралтаа өнгөрөөж байна.
Гэвч зарим газруудад иргэд олноороо бөөгнөрөх явдал үүсээд байна. ЭМЯ-ны зүгээс Ковид-19 өвчин нийтийн дунд тархсан учир өвчлөл нэмэгдэх эрсдэл нь нэг дор олуулаа цугларч халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. Мөн амрагчид гэр бүлээрээ амарч, өөр хүрээлэл үүсгэж амралтын өдрүүдээ эрсдэлд бүү оруулаарай гэдгийг мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.