Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын улмаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Мөн иргэдийг баяр наадмын өдрүүдэд ес хоног амраах шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.
Улсын хэмжээнд баяр наадмын өдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд халдвар авсан нийт 13,157 иргэн байна. Үүнээс нийслэлийн 51 эмнэлэгт 6169, тусгаарлан ажиглах 14 байранд 316 иргэн, орон нутагт 316 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 6475 байгаа юм.
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3327 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эгн
Энэ өдөр ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа 3327 төрийн алба хаагчиддаа талархал илэрхийлж , ардын хувьсгалын 100 жилийн мэнд дэвшүүлэе