СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-09

🔴 LIVE: ​Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж байгаа хүмүүсийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, Эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс гаргахаар боллоо.

  • PCR оношлуурт 125 тэрбум төгрөг
  • Төгсөх дамжааны оюутан, сайн дурын ажилтны цалинд 3,7 тэрбум төгрөг
  • Нэмэлтээр 2000 орыг дэлгэхээр 115 тэрбум төгрөг

Мөн барилга угсралт, өргөтгөл хийх, тандалт судалгааны ажилд нэмэлт санхүүжилтийг олгохоор боллоо. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.

Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв "даахгүй" ч байж магадгүй.

Эмнэлгийн ажилтнуудын цалингийн асуудал яригдаж байгаа. Ингэхийн тулд эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тодорхой хэмжээний шинэчлэл хийсэн.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цар тахлын амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улс төрийг эрүүл мэндийн салбартай хийж талцан хувааж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. .

Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулан, тасалдуулах зорилго яав ч тангараг өргөсөн эмч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид бас үүнд автах ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд цаашид хатуу арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байгаа. Эрүүл мэндийн сайд байсан зарим улстөрчдөд хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна.

Цаашлаад ийм зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэх болно шүү. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байх үе байна. 

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт маш их санхүүжилт олгосон. Сүүлийн хоёр жилд 30 жилтэй тэнцэхүйц хөрөнгө зарцуулаад байна. Улсын төсөв ч адил ЭМС-ын санаачилгаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгье гэсэн санаачилга дээр үндэслэсэн.

Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбарынхан хэцүү нөхцөлд байна, гэхдээ тэд ийм юм яриагүй. Онцгой байдлын албан хаагчид бид яах вэ эмч нартаа гэж байна лээ. Би тэднээр бахархсан. Төсвийн тодотгол баталсан. УИХ-ын чуулган хаасан. Дахиж чуулган хуралдана гэж байхгүй.

. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно. Ийм үед бид нялцганаж болохгүй. Одоо энэ асуудлаа цэгцэл. Зөвшилцөлд хүр.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад настан
2 жилийн өмнө
66.181.191.162

ЕС ын зөв ...ХАТУУДАА ХАТУУ ЗӨӨЛӨНДӨӨ ЗӨӨЛӨН .... Монголын сэхээтнүүд л ЭХ ОРНЫХОО үеийн үед тэмцэж явсан .... ЭМЧ нараа ЭХ ОРОН минь та бүхнээс хэцүү байдалд байгааг ОЙЛГО...

Наран
2 жилийн өмнө
192.82.77.250

Ерөнхий сайд нэг талдаа зөв ч гэлээ нөгөө талдаа яг цар тахал дээражиллаж байгаа хүмүүсийг онцгойлон харгалзмаар юм даа. Энэ бол улс төрийн захиалга өөрөөр хэлбэл Ганбаатар тэргүүтний хийж буй ажил улс орон иргэдээ талцуулан нэр хүндийн төлөө явахаа больчихмоор

Сод
2 жилийн өмнө
64.119.16.232

Энэ Оюулзгана нэг л биш ээ. Ер нь Нямбаатар ч тэр. Цагдаа, тагнуул, авлигынхныг дагуулаад Замын-Үүдэд ч далдганаж байх шиг, эсвэл тусгай албадын мэдээлэл ч гэх шиг хов жив шиг юм солиороод, хуулийн байгууллагад шилжүүлнэ ч гэх шиг. Мэдэхгүй ээ мэдэхгүй юу ч болоод бгаа юм бүү мэд пизка.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.88

Эмч нар хүний амьиар дэнчин тавьж байна шүү дээ тангарагаасаа няцаж байна арга хэмжээ ав

Zochin
2 жилийн өмнө
202.126.88.214

Teneg hunii door eruul uhaantai bolovsroltoi yamar hun ajlah ve. Yaridag shantajni chanartai yumaa l yarij bain ene hun. Yuu ch shiidej chadaagui udii hurtel

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.235

Ene jonginoson nuhur ulbiichuud heden ch yumiig zarlaad olon il bolgood huuliaar shiiduulchihvee. Ene hed dahi ni yum bol. Ene setgets eruul uu.....

иргэн
2 жилийн өмнө
66.181.187.111

Зөв, улс төрчдийн /Баттулгатнууд/ турхиралт хирээс хэтэрлээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.