Хулсны баавгайг Олон улсын байгаль хамгаалах сан 2016 онд мөхөж буй амьтдын жагсаалтаас хасч, мөхөж болзошгүй амьтдын жагсаалтад оруулсан. Харин БНХАУ-ын Засгийн газар үүнтэй санал нийлээгүй байсан юм.
Тэгвэл Экологийн яам болон Байгаль экологийг хамгаалах хүрээлэн буй орчны газрын хамтарсан хурал дээр Хятадын Засгийн газар хулсны баавгайн статусыг өөрчилж мөхөж буй жагсаалтаас гаргаснаа зарлалаа. Хятадын Засгийн газрын хулсны баавгайг өсгөж хамгаалах урт хугацааны эрчимтэй хөтөлбөрийн ачаар тоо толгой нь 1800-д хүрсэн байна.
Хулсны баавгайг өсгөж, хамгаалахын тулд үндэсний баялаг болгож, гадны улс орнуудад дипломат харилцааны хүрээнд түр зээлдэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Мөн хулсны баавгайн гол хүнс хулсан ойг дахин сэргээсэн нь тэдний тоо толгой нэмэгдэхэд чухал алхам болсон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.