СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олимпын үеэр Токиод онц байдал зарлана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Токиогийн Олимпын наадам өнгөрсөн жил болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 23-ны өдөр эхлэх гэж байна. Гэвч нийслэл Токиод коронавирусийн халдвар нэмэгдэж, зарим иргэд Олимпын наадмыг эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгдсээр байгаа юм.

Тиймээс Олимпын сайд Тамаёо Марукава холбогдох албан тушаалтан, зохион байгуулагчидтай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийлээ. Түүний хэлснээр Олимпын наадмын үеэр Токиод онц байдал зарлана. Онц байдлын хугацаа долдугаар сарын 12-оос наймдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Нийслэл хотын зоог, цэнгээний газрууд 20 цагт хаах ба согтууруулах ундаагаар үйлчлэхгүй.

Мөн Токиогийн өргөн чөлөөнүүд, нийслэлтэй ойролцоо бусад газрууд наадмыг үзэгчгүй хийнэ гэлээ. Гэхдээ .

Засгийн газрын хуралдааны дараа Токио 2020 Олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Сейко Хашимото наадмыг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулах болсондоо хүлцэл өчиж, коронавируст цар тахлын халдвар өссөөр байгааг хэллээ. Мөн тасалбар худалдаж авсан үзэгчдээс хүлцэл өчжээ.

Токиогийн захирагч Юрико Коике тасалбар худалдаж авсан үзэгчдэд буцаан олголт хийх эсэх, хэрхэн хийгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэдгийг хурал дээр хэллээ.

Японд халдварын шинэ давлагаа дөрөвдүгээр сард эхэлсэн. Түүнээс хойш халдварын тархалт тогтвортой байсан боловч лхагва гарагт хоногт 2,180 тохиолдол шинээр илэрсний 920 нь Токиод бүртгэгджээ. Вакцинжуулалт харьцангуй удаашралтай явагдаж, нийт хүн амын ердөө 15 хувь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан гэж үзэж байна. Коронавирусийн дельта хувилбар тархалт хурдан, өвчлөл хүндрүүлж байгаа нь ихээхэн түгшээж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
102.89.2.163

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.