Венесуэлийн нийслэл Каракас хотод зохион байгуулалттай бүрэн зэвсэглэсэн гэмт хэргийн бүлгийнхэн болон аюулгүйн хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ. Ажиглагчид зэвсэгт этгээдүүд нийслэлд эзэмшиж байгаа газар нутгийнхаа хэмжээг томруулахыг оролдсон гэж таамаглаж байна.
Ширүүн буудалцаан, мөргөлдөөний дараа нийслэлийн гол замуудыг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. Хүний эрхийн ажиглагчид уг мөргөлдөөний үеэр багадаа дөрвөн хүн алагдаж, зургаан хүн гэмтэж шархадсан гэжээ.
Дотоод хэргийн сайд Кармен Мелендез аюулгүйн хүчнийхнийг гэмт этгээдүүдийн байрлаж буй байршлууд руу илгээсээр байгаа хэмээн Твиттертээ бичжээ. Тус улсын Кота 905 зэвсэгт бүлэг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш эзэмшлийн газар нутгаа тэлэхийг эрмэлзсээр байгаа юм. Тэд нийслэлтэй холбоотой гол гарцуудын нэгийг хяналтандаа авахыг хүсч байгаа гэж ажиглагчид мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)