СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гайтийн Ерөнхийлөгчийн аллагад АНУ-ын иргэд холбогджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг Гайтийн Ерөнхийлөгч Жовенел Моисег гэртээ унтаж байхад нь мэргэжлийн зэвсэглэсэн бүлэг этгээд дайрч амь насыг нь хөнөөсөн. Уг бүлгэмийнхэн хоорондоо англи, испани хэлээр ярьж байсныг хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл аллага үйлдсэн бүлэг этгээдүүдийн мөрөөр цагдаа нар зургаан хүнийг баривчлан саатуулжээ. Мөн дөрвөн сэжигтэн цагдаа нартай буудалцаж байгаад нас барсан бөгөөд дахин хоёр сэжигтнийг эрэн сурвалжилж байна.

. Тэдний нэг нь Порт е Принс хот дахь Канадын элчин сайдын яамны бие хамгаалагч байсан гэж АР агентлаг мэдээллээ.

Уг этгээдийг Жэймс Солагес гэдэг бөгөөд өөрийгөө дипломат агент гэж тодорхойлсон байна. Мөн 2019 онд өмнөд Флоридад хандивын сан байгуулсан ажээ.

Гайтийн зарим иргэд гадны хүмүүс ирж удирдагчийг нь хороосон явдалд дургүйцлээ илэрхийлэн гудамжинд гарч жагссан байна. АНУ-ын хар тамхитай тэмцэх газрын баг зүүж, бүрэн зэвсэглэсэн бүлэг этгээд чухам ямар зорилгоор Гайтийн Ерөнхийлөгчийн амь насанд халдсан нь нарийн тодорхой болоогүй байгаа аж.

Эх сурвалж: NPR, Fox News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.