Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 12 539 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 134270 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 2307 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн салбарын нэг ажилтан коронавирусээр халдварлажээ. Эдгээрийн 1367 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 940 тохиолдол бүртгэгджээ. Насны бүлгээр авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж буй нь хэвээр байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Харин 0-17 насны 602 хүүхэд халдвар авсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 60-80 гаруй насны таван хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 660 хүн эндээд байна. Харин 2673 хүн эдгэрснээр нийт 96513 хүн эдгэрээд байгаа юм.
Түүнчлэн ЭМЯ-наас энэ сарын 11-нээс эхлэн 11.00 цагт шууд мэдээлэл хийхгүй зөвхөн албан ёсны тоо баримтыг дурдаж, бичгээр мэдээлэл хийхээр болжээ. Ингээд долоо хоногт нэг удаа албаны хүмүүс олон нийтэд мэдээлэл өгөх гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.