СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталлаа.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эрэгтэй хүн буюу эцэг дээрх тэтгэмжийг авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд заасан. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан бөгөөд .

Журам батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгоход тавигдах шалгуур, нөхцөлийг тодорхой болголоо.

Түүнчлэн “Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй” гэж хуульд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээ сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг ажээ. 

.

Эх, эцэгийн аль нэг нь хүүхдээ асрахаар бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.