Бангладеш улсын фермэд дэлхийн хамгийн жижиг одой үхэр байгаа ажээ. Хэдийгээр коронавирусийн цар тахлын улмаас хөл хорьсон ч иргэд уг үхрийг харахаар олон мянгаараа урт дараалал үүсгэн ирэх болжээ. Нийслэл Дака хотын орчимд Чариграм дахь фермэд Рани үхрийг харахаар 15,000 гаруй хүн ирсэн байна.
Рани нь хоёр настай Бутан гаралтай бөгөөд ердөө 51 см өндөр, 28 кг ажээ. Фермийн ажилтан Хасан Хоуладар дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн номонд Ранийг дэлхийн хамгийн жижиг үхрээр бүртгүүлэхээр хүсэлтээ илгээсэн байна. Рани өнгөрсөн жил Наогаон дүүрэг дэх фермээс энд ирсэн байна.
Рани үнээ бусад том биетэй үхрүүдээс эмээж, тун хүндрэлтэй алхдаг байна. Мөн өдөрт хоёр удаа маш бага хэмжээтэй иддэг ажээ. Тэр бэлчээрт гарахаас илүү гадаад орчинтой танилцаж, бусдын гар дээр эрхлэх дуртай байна.
Одоогоор Геннисийн номонд дэлхийн хамгийн жижиг үхрээр Энэтхэгийн 61 см өндөр одой үхэр бүртгэлтэй байдаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.