Итали улсад энэ жил цаг агаарын таагүй байдлаас болж жимс жимсгэнийн ургац алдсан боловч жилийн дотор хоёр ч удаа дэлхийн дээд амжилт эвджээ. Италийн фермерүүд дэлхийн хамгийн том интоорыг ургуулж дээд амжилт тогтоосон байна.
Алберто болон Жузеппе Россо нарын ургуулсан интоор 33 гр жинтэй болж томорчээ. Турины зүүн урд хэсэгт амьдардаг Россогийн гэр бүл зуун жил гаруйн турш интоор ургуулсаар ирсэн байна.
Энэ жилийн хоёрдугаар сард Италийн Феррарагийн фермер 26,45 гр интоор ургуулж дээд амжилт тогтоогоод байсан юм.
Цаг агаарын байдлаас болж интоорын аж ахуй эрхлэгчид дөрвөн жимс тутмынхаа нэгийг алдсан. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том хэмжээтэй интоорыг ургуулан, хоёр ч удаа дэлхийн дээд амжилт тогтоосноороо бахархаж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.