Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын 2.2 хувь нь 17 хүртэл, 67.4 хувь нь 18-30, 30 хувь нь 31-44, 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
УЕПГ-ын бусад гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой энэ оны эхний улирлын тайлан мэдээллийг үргэлжлүүлэн танилцуулбал:
- Гэмт хэргийн улмаас нийт 32013 хүн хохирсны 1149 буюу 3.5 хувь нь хүүхэд байна
Хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь “Хүчиндэх”, 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас хохирчээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг 51 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 39.2 хувь нь “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 23.5 хувь “Хүүхдийг хаях, төөрүүлэх тэнүүчлэлд хүргэх”, 19.6 хувь нь “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” гэмт хэрэг байна. Үүнээс 19 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
- Хяналт тавьсан “Хүн худалдаалах” гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан байна
Хүн худалдаалах 21 хэрэгт хяналт тавьж, 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Энэ төрлийн хэргийн 95.2 хувь нь Нийслэлд, 4.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хэрэгт холбогдогчдын 77.7 хувь нь 18-30 насных байгаа бол 61.1 хувь нь эмэгтэй хүмүүс байна.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 62.6 хувь нь Нийслэлд, 37.3 хувь нь орон нутагт үйлдэгджээ
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 300 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Үүнээс 74.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 132 хүний амь нас хохирчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.