СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан өөрийн биеэр ирж, баривчлуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жэкоб Зумад шүүхийг үл хүндэлсэн хэргээр жил гурван сарын хорих ял оноосон юм. . Уг анхааруулгын дараа 79 настай Зума өөрийн биеэр хорих газарт ирж ялаа эдлэхээр болжээ.

Зума гэрийнхээ ойролцоох хорих газарт лхагва гарагийн орой ирсэн байна. .

Шүүх экс Ерөнхийлөгчийн төрийн эрх барих есөн жилийн хугацаанд авлига хээл хахуулийн хэргийн мөрдлөгийг явуулж, нотлох баримт өгч хамтран ажиллахыг хүссэн боловч Зума татгалзаад байсан юм. Тэрээр өөрийгөө улс төрийн хуйвалдааны хохирогч гэж үзсэн.

Өнгөрсөн ням гарагт экс Ерөнхийлөгчийг дэмжигчид гэрийнх нь гадаа цуглан, бүслэлт хийж баривчилгааг эсэргүүцсэн юм. Коронавирусийн үед өндөр настай хүнийг хорих нь цаазын ял оноосноос ялгаагүй гэж Зума хэлж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.