СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-08

🔴 LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үздэгээ илэрхийлэв.

“Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, логистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэлээ.

Мөн .

“Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Бүгдийг иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн, бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна” гэв.

Хүнсний тусгаар тогтнолоо хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв хорт хавдарт өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө хүнснийхээ асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав.

“Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна” гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. .

Үндэсний хэлэлцүүлэг угтан бүсүүдийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих”, “Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл”, “Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох” сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийсэн байна. Үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгуулжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.19.66

Emiin yldegdliig zaaval dotoodiin zakh zeeld niiluulegdej bui makh suund uzekh kheregtei

Hahahahaha. Shaahaas uur zuulgui sda
2 жилийн өмнө
103.57.95.156

Hutsalgui mah shatahuunii unee togtvortoi bolgo. Tegcheed daraa ni delhii gee yari.

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
102.89.3.175

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.